Дэлхийн усны өдөр 2022

1993 оноос хойш жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдрийг Дэлхийн усны өдөр хэмээн цэвэр усны ач холбогдлыг таниулан тэмдэглэдэг болсон билээ.
Дэлхийн усны өдөр
Дэлхийн усны өдөрUN

Дэлхийн усны өдрөөр усны тухай мэдлэгийг түгээн таниулдаг ба өнөөдөр дэлхий дээр 2.2 тэрбум хүн усны ундны усны хүртээмж муу нөхцөлд амьдарч байна. Дэлхийн усны өдрийн гол зорилго нь 2030 он гэхэд бүх нийтийг хамарсан ус, ариун цэврийн байгууламжтай болох гэсэн Тогтвортой хөгжлийн бодлогын 6 дахь зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх явдал юм.

Худгаас ус татан гаргаж буй эмэгтэй, Непал
Худгаас ус татан гаргаж буй эмэгтэй, НепалWikimediaImages/Pixabay

Гүний ус, үл үзэгдэгчийг харагдахуйц болгох нь

2022 оны Дэлхийн усны өдрийн гол сэдэв бол гүний ус. Энэ нь нүдэнд харагдахгүй ч асар их нөөц бололцоо юм.

Гүний ус гэдэг нь чулуу, элс, хайрганаас бүрдсэн, их хэмжээний ус агуулсан геологийн тогтоц бүхий газрын давхаргаас олддог ус билээ.

Энэхүү газрын гүн дэх ус нь булаг шанд, гол мөрөн, нуур, намгархаг газрыг тэжээж, далайд нэвчдэг ба ихэвчлэн бороо, цаснаас тэтгэгдэж байдаг. Газар доорх усыг насос, худгийн тусламжтайгаар гадаргад гарган ашигладаг байна.

Газар доорх усгүйгээр амьдрал тогтох боломжгүй. Дэлхийн ихэнх хуурай газар гүний уснаас бүрэн хамааралтай байдаг. Бид унд, ариун цэврийн байгууламж, хүнсний үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн үйл ажиллагааныхаа хэрэгцээний ихэнх хэсгийг гүний усаар хангадаг.

Газар доорх уст давхарга
Газар доорх уст давхаргаUN

Энэ нь намгархаг газар, гол мөрөн зэргийн экосистемийн зохистой үйл ажиллагаанд нэн чухал юм. Тиймээс бид энэ нөөцөө хэт их ашиглаж, шавхахаас сэргийлэх, нөөцийг сэргээн сэлбэхэд нь илүүтэй зардал гаргаж ажиллах, бохирдуулахгүй байх зэргээр хайрлан хамгаалах хэрэгтэй.

Гүний усыг судлах, хамгаалах, тогтвортой ашиглах нь уур амьсгалын өөрчлөлтөд зохицож, өсөн нэмэгдэж буй хүн амын хэрэгцээг хангахад гол үүрэг гүйцэтгэнэ.

Энэ өдрийн түүх

Энэхүү олон улсын өдрийг тэмдэглэх санаа нь 1992 онд буюу Рио-де-Жанейро хотноо НҮБ-ын Байгаль орчин, хөгжлийн бага хурал болсон жилээс эхтэй. Тэр жил НҮБ-ын Ерөнхий Ассамблей 3 дугаар сарын 22-ны өдрийг "Дэлхийн усны өдөр" болгон зарлаж, 1993 оноос эхлэн тэмдэглэх шийдвэр гаргасан.

Үүний дараа устай холбоотой бусад баяр, арга хэмжээнүүд ч нэмэгдсэн. Тухайлбал 2013 оныг Усны салбарын хамтын ажиллагааны олон улсын жил, 2018-2028 он хүртэл "Усны тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын 10 жил" болгон зарласан. Эдгээр арга хэмжээ нь ус, ариун цэврийн байгууламжийг төгөлдөржүүлэх, ядуурлыг бууруулах, эдийн засгийн өсөлт, байгаль орчны тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой гэдгийг ахин нотлон харуулж байна.

Та үүнийг мэдэх үү?

  • Дэлхийн цэнгэг усны ихэнх нь гүний ус.

  • Усжуулалтад ашигладаг нийт усны 40 орчим хувь нь газар доорх уст давхаргаас гардаг.

  • Ази, Номхон далайн бүс нутаг нь нэг хүнд ногдох усны нөөцөөр дэлхийд хамгийн бага орон бөгөөд 2050 он гэхэд тус бүс нутгийн гүний усны хэрэглээ 30%-аар өсөх төлөвтэй байна.

  • Хойд Америк болон Европт нитрат болон пестицид нь газрын доорх усны чанарт томоохон аюул учруулж байна. Европын Холбооны (ЕХ) газар нутаг дахь гүний усны 20% нь хөдөө аж ахуйн бохирдолд өртөж "ЕХ-ны сайн чанарын усны стандарт"-аас давсан байна.

  • Дэлхийн нийт усны (35,000,000км.куб) 2,5% нь ундны ус. Монгол Улсын хувьд 564.8 км.куб усны нөөцтэй, газрын доорх ус 10.8 км.куб.

  • Монгол орны хувьд жилийн дөрвөн улиралтай учир газрын гүний усаа ихэвчлэн хэрэглэдэг. Усны нийт хэрэглээний 60-70%-ийг хөдөө аж ахуйн салбарт ашиглаж байна.

Дэлхийн усны хөгжил 2022

Эх сурвалж: UN.org, Montsame

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn