3 сая мод тарьсан гэр бүл

Ургамал, мод нь нүүрстөрөгчийн давхар ислийг шингээж байхдаа хүчилтөрөгч ялгаруулдаг тул уур амьсгалыг зохицуулахад асар их үүрэг гүйцэтгэдэг. Бразилын гэрэл зурагчин Себастиао Салгадо болон түүний эхнэр Лелиа Делуиз Ваник Сальгадо нар үржил шимгүй ойг сэргээхийн тулд хориод жилийн турш 3 сая орчим мод тарьжээ.
3 сая мод тарьсан гэр бүл

Алдарт гэрэл зурагчин Себастьяо Салгадо 1994 онд Руандад болсон аймшигт аллагыг сурвалжилсны дараа сэтгэл санааны гүн хямралд орсон учраас завсарлага авахаар шийдэн, эхнэрийнхээ хамт Бразил дахь төрөлх хотдоо буцаж иржээ. Гэвч нутгийнх нь ширэнгэн ой байхгүй болж, амьдралгүй нүцгэн газар үлдсэн байхыг хараад сэтгэлийн шаналал нь улам гүнзгийрэв.

salgado-hometown-1994
salgado-hometown-1994Sebastião Salgado

Харин эхнэр нь мод тарьж, ойг сэргээх санал гаргаснаар хосууд 1998 оны 4 дүгээр сард "Instituto Terra" хэмээх ашгийн бус байгууллагыг үүсгэн байгуулжээ. Өмнө нь байсан өтгөн ойг дахин сэргээхийн тулд олон сая мод тарих зорилго тавьсан тэд дэмждэг гишүүдийнхээ тусламжтайгаар тус газарт 4 сая суулгац тарьж чадсан юм. Эдгээр суулгацаас 2.7 сая мод ургасан байна.

salgado-hometown-2019
salgado-hometown-2019Weverson Rocio
Instituto Terra
Instituto Terra
Instituto Terra
Instituto Terra
Instituto Terra
Instituto Terra
Instituto Terra
Instituto Terra

Сэргээгдсэн ойд одоо 172 зүйлийн шувуу, 33 зүйл хөхтөн, 15 зүйл хоёр нутагтан, 15 хэвлээр явагчид амьдардаг гэнэ. Түүнээс гадна олон зуун булаг шанд эргэн сэргэсэн байна. 2 сая мод тарих санаачилга бүхэл бүтэн экосистемийг амжилттай сэргээсэн юм.

Sebastiao Salgado
Sebastiao Salgado
Instituto Terra
Instituto Terra
Sebastiao Salgado
Sebastiao Salgado

Энэ гэр бүлийн байгуулсан "Instituto Terra" байгууллага Ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаагаа түр зогсоосон бөгөөд энэ оноос байгаль орчны боловсрол олгох төсөл, экосистемийг нөхөн сэргээх техникийн сургалт зохион байгуулахаас гадна байгалийн унаган суулгац тариалах, шинжлэх ухааны хэрэглүүр судалгаа хийх, Рио Досе голын ай сав дахь булаг шандыг хамгаалах, нөхөн сэргээх ажлуудаа үргэлжлүүлж байна.

Эх сурвалж: awesome inventions

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn